Газрын тосны тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоолоо

2020-02-12 11:50
c2dabe_2S5A9493_1__x974

Шинэ кронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Хавирга-Ар хашаат боомтыг Дорнод аймгийн Онцгой комиссын саналын дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн түр хаасан.

Харин Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өвдөг-Баянхошуу боомт болон Бичигт боомт чиглэлд газрын тосны тээвэрлэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байна.

Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй