Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 14:09 цагт очиж удаж муудсан, /нэр, хаяг тодорхойгүй /30 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.