Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулжээ. Үүнд, Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, үүрэг ажлын чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж, алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд 7 хоног тутам хяналт тавьсан байна.
Мөн Улаанбаатар хотын 4 чиглэлийн төв зам дагуу самбар, “JCDесаих” ХХК-ийн 28 автобусны буудал, “ССТS” ХХК-ийн зам дагуух 20 самбар нийт 52 самбарт мэдээлэл байршуулжээ.
Түүнчлэн хүн, автомашин олноор зорчдог газарт байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотод байрлах нийтийн орон сууцны цахилгаан шатны дэлгэц, цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн дэлгэц болон үйлчилгээний газруудын дэлгэцүүдээр видео байрлуулсан.
Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.
Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоёр төрлийн зөвлөмж 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлснийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдаж, иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгод “Ятгах тусам Нягтал”, “Залилагчид боломж бүү олго” гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан. аж
Үүнээс гадна үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессэж хүргэж, “Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн хоёр зорилтод нэвтрүүлгийг хийжээ.
Мөн арга хэмжээний хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр буурсан. Үүнээс
.