Халгай эмчилгээний чанартай гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энэ ургамал К, В2 витаминаар баялгаас гадна каротин, аскорбины хүчил, пантотены хүчил, уураг, цардуул, нүүрс ус, төмөр, калийн давс ихээр агуулдаг. Халгайн навч болон үндэс нь 22 хувь хүртэлх тослог агуулдаг.
Халгайн эмчилгээний үндсэн чанар нь цэвэрлэх юм. Энэ ургамал эритроцитын хэмжээг нэмэгдүүлж, цусны бүрэлдэхүүнийг хэвийн болгож, цусан дахь глюкозын түвшнийг бууруулж, бие махбодыг витаминаар хангадаг.
Халгайн гайхамшигт чанарыг мэдрэхийн тулд түүгээр цай хийж уугаарай. Хатаасан халгайнаас хоолны хоёр халбагыг авч, нэг аяга буцалсан усанд хийгээд хандлахад л хангалттай. Энэ ундааг өдөрт 50 мл-ээр гурван удаа, бүтэн сарын турш ууна. Үе мөч, булчин, шүдний өвдөлт намдаж, хараа сайжирна.
Энэ цай дархлаанд ч тустай. А, C, D, E, K витамин, лецитин, антиоксиндантаар баялаг энэ цай стресс, ядаргаатай тэмцэхэд тань тусална. Мөн биед орсон нян бактериудыг устгадаг тул ханиад хүрсэн бол уугаад үзээрэй.
Гэдэс цэвэрлэх, шээс хөөх үйлдэлтэйгээс гадна бөөр, хоол боловсруулах замыг цэвэрлэж, хоол шингээлтийг сайжруулж, халдвартай тэмцэхэд тусална.
Гүйлгэлтийн үед халгай бас сайн. Бодисын солилцоог сайжруулдаг болохоор бас тураах бэлдмэл ч гэж хэрэглэж болно. Үүнээс гадна халгай нь К витаминтай тул цусны бүлэгнэлийг нэмэгдүүлж, зүрхний үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Шархтай хэсэгтээ халуун усанд дэвтээж зөөллөсөн халгай тавьбал шарх хурдана эдгэнэ.
Халгайн цай арьсанд ч бас тустай. Арьсыг нөхөн сэргээж, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Халгайг мөн үс уналт, хугаралтаас сэргийлэх зорилгоор шампуньд хэрэглэдэг билээ.
Эх сурвалж: lifter.com