Монгол Улсад жилд дунджаар 20 мянга гаруй хос гэрлэлтээ бүртгүүлдэг аж. Харин эдгээр залуусын 4200 гаруй нь тухайн жилдээ гэрлэлтээ цуцлуулдаг байна.

Гэр бүлээ бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл, хамтран амьдрагч гэсэн тодорхойлттой иргэд цөөнгүй байна. Хамт амьдраад 8-9 жил болсон ч гэрлэлтээ бүртгүүлээгүй, үр хүүхдээ эхээр нь овоглосон иргэд их байдаг аж.

Хамтын амьдрал зохиож олон жил болсон ч гэрлэлтээ батлуулаагүй хосуудын дунд гэр бүлийн үнэ цэнэ, бие биенээ хүндлэх байдал, хоорондын үүрэг, хариуцлага сул байдаг байна.

Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур зарим гэр бүл аливаа нийгмийн халамжийг хүртэхийн тулд гэрлэлтээ батлуулдаггүй аж. Тиймээс энэ төрлийн халамжийн үйлчилгээг гэр бүлийг цогцоор нь дэмжих талаас нь шийдэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн