Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр ярьж байна.
-Нийгмийн төлөвшил нэг л биш болсон байгаа гэдэгтэй хүн болгон санал нийлж байгаа. Болохгүй бүтэхгүй байгааг засах нэрийн дор жагсаал цуглаан хийх нь утгагүй. Энд голдуу ашиг сонирхлын жагсаал болдог гэдгийг ч иргэд гадарлах болсон. Нийгмийн төлөвшлийг арай өөр өнцгөөс харвал, бид алдаагаа хаанаас харж, хаанаас засч эхлэх нь зөв санагддаг вэ?
–Нийгэмд болж байгаа муу, муухай бүхэн цаагуураа боловсролын салбарын доройтлыг тод илэрхийлж байна. Боловсролгүй удирдлагууд боловсролд хэзээ ч анхаарахгүй ш дээ. Яагаад гэвэл хуучин цагт багш мэргэжил эзэмшигч нь шилдэг сурагч нар байсан, харин орчин цагт багшлах эрх авагч нар нь (мэргэжил гэж хэлхээс ичмээр) шилдэг муу сурагч нараар олширсонд байгаа юм.
Тэд өөрсдөө монгол хэлээрээ сайн ярих нь битгий хэл алдаагүй, өгүүлбэр зүйн утга алдагдуулахгүйгээр материал боловсруулж чадахгүй байна шүү дээ, тун харамсалтай. Тиймээс боловсролын салбарыг доройтлын хонгилоос татаж гаргахын тул хүн бүр оролцож дуу хоолойгоо хүргэхгүй бол болохгүй нь.
Боловсролын салбарыг өөд нь татах биш мөнгө, санхүү босгох, албан тушаал наймаалцах талбар болгож монголын ирээдүйд болон үндэсний аюулгүй байдалд 30 жил хор учруулсан энэ нөхөд одоо болих ёстой эднийг хууль эрх зүйн хүрээнд шоронд илгээх ч багдаад байна. МУБИС, МУИС, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв гэж боловсролын доройтолд орсон, орчин цагын улс төрчдийн гар хөл болсон, толгойгүй эрх мэдэлтний талбарыг цэвэрлэх цаг болсон.
Монгол Улсын иргэн бүрт ерөнхий боловрол, их, дээд бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй олгодог тогтолцоог дахин бий болгох нь зөв юм. Ингэснээр эх орноо хайрлах, бусдыг хүндлэх, уламжилалт түүхэн ёс заншилд суралцах, тусгаар тогтносон улс орон байхын мөн чанарыг яс махандаа уураг тархиндаа уламжилан хадгалж үлдэх боломжийг нээж өгнө.
-Таны харж байгаагаар боловсролын салбар ямар бодлого гаргах ёстой гэж?
-Монгол төрийг алс хэтийн бодлогтой нам харгалзахгүй үзэл бодол хуваагдахгүй эх оронч үнэнч сэтгэлтэнгүүд удирдаж тогтолцооны гажуудлыг түргэн засаж залруулахын тулд бид хамтдаа эвтэй байж түрэх ёстой. Энэ цэвэршүүлэх салбарын нэгдүгээрт яах аргагүй боловсролын салбар орно. Ү
ндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангахад чиглэсэн боловсрол бодлого, арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого баримт бичигт “… Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн заалтын хэрэгжилт өнөөг болтол хангагдахгүй худлаа бичиг болж хувирлаа.
Тиймээс Монгол Улсын боловсролын бодлогод Үндэсний аюулгүй байдлын үүднээс шинжилгээ хийж, үндэсний оюун санааны нэгдмэл байдлыг хангах боловсролын бодлогыг оновчтой боловсруулж, үндэсний хэмжээнд дагаж мөрдөх үзэл, баримтлалыг бий болгох шаардлагатай. Бага насны хүүхдэд эх хэлээ маш сайн сурах боломжоор хангах, сэтгэн бодох чадварын дээшлүүлэх зорилгоор гадаад хэлийг 13 нас хүртэл хүүхдэд заахыг хуулиар хориглох хэл, соёлын аюулгүй байдлын хангах ажлыг нэн яаралтай зохион байгуулах нь төрийн бодлого юм.
Бага наснаас нь хүүхдэд гадаад хэл сургасанаар тухайн орны дархалаа суларч, эх оронч үзэлтэн үгүй болж тухайн хэлийг дагаад гадны соёлд уусч, сэтгэлгээний хувьд бие бялдарын хувьд эмэгтэйлэг хандлага руу уусах, гадны шашины соёлд суралцах сурталчилах хандлага нэмэгдэж байгаа тул ерөнхий боловсролын сургуульд бие бялдар, биеээ даах чадвар, эх оронч үзэл, суртал суулгах аюулгүй байдлын хангах, талаар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар цэрэгжилтийн багшийг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар онцгой анхаарч арга хэмжээг яаралтай авах.
Хуучин нийгмийн үед цэрэгжилтийн хичээл 9, 10 ангид ордог байснаар охид хөвгүүдээрээ армийн сүр хүч, хувцаслалт, дуугаар бахархал цэргийн албан хаагч болж эх орноо батлан хамгаалах бахархал, хүсэлд автдаг байлаа. Хувийн их, дээд, дунд сургуулиудын хөтөлбөрийн зорилго, агуулга манай улсын баримталж буй бодлоготой нийцэж, тохирч байгаа байдал, тэдний суралцагч болох монгол хүүхдийн хэл соёлын аюулгүй байдал, мөн тэнд ажиллаж байгаа гадаад иргэн, багш нарын ёс зүй, ёс суртахуун, боловсрол, мэргэшсэн байдалд тус тус хяналт тавьж үнэлгээ хийх бодлого гаргаж, үйл явцыг журамлах цаг нь ирлээ.
Хэрэв энэхүү бодлогоос хазайсан хувийн хэвшлийн дунд сургуулийн эрхийг цуцлах, байрын төрийн мэдэлд авч улсын сургуулийн статустай болгох зарчимыг баримтлах. Мөн бүх шатны боловсролын байгууллагад шашны үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийг санаачилан боловсруулах шаардлага байна.
Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэх үндсэн үүрэгтэй салбар болохыг ямагт анхаарч өнөөгийн боловсролын бодлого, зарчим, үйл ажиллагааг дахин хянаж нягтлах, улмаар боловсролын бүхий л бодлогыг лобби бүлгийн явцуу эрх ашиг, сонирхол, бизнес хүсэл, шуналаас ангид байлгаж улмаар түүнийг улс орны язгуур эрх ашиг, монгол хүний нийтлэг язгуур ашиг сонирхол, хүсэл тэмүүлэлд нийцүүлж, тохируулж сайжруулах, мөн боловсролыг нийгмийн тэгш байдлыг хангах, шударга ёсыг соёл болгох, тэгш боломжийг хүн бүрт бий болгох зорилгын дор чанаржуулж боловсролын эрс шинэчлэлийн бодлого боловсруулах түүнийг хэрэгжүүлэх нь чухал юм.
-Одоо Боловсролын салбарт баримталж байгаа бодлоготой танилцаж байсан уу. Танилцсан бол хаана нь ямар алдаа оршиж байна гэж харсан бэ?
-Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 оны A/174 дугаар Их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөг зохицуулах тушаалын утга агуулгыг дахин хянаж үзэх, улмаар энэхүү тушаал их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсэгт ЕБС-иар судалдаг ихэнх хичээлийг дахин судлуулж суралцагчдын сургалтын төлбөр, цаг хугацааг үнэ цэнэгүй болгож байгаа эсэхийг хянан шалгах, ер нь их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт дээд боловсролын хуулийн үзэл санаанд хэр нийцэж байгаад мэргэжлийн хяналт шинжилгээ тогтмол хийж оюутанг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцах боломж нөхцлийг бүрэн хангасан үндэсний бодлого, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх тал дээр бодлогоор ороцлцох нь чухал.
Мөн 30 жил гадуурхагдаж орхигдсон насанд хүрэгчдийн боловсрол, хөгжлийн асуудлыг судалж, ард түмнийг соён гэгээрүүлэх ажлыг шинэ бодлого, агуулга, арга хэлбэрээр эхлүүлэх, Боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн харьцаа хэт алдагдаж, ингэснээр энэхүү салбар бүхэлдээ эмэгтэйлэг болж эмэгтэйжих байдал газар авч байгааг анхаарч энэ салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлогыг боловсруулах шаардлага байгаа нь харагдаж байна. Хүний төлөө сэтгэлгүй зөвхөн суудлаа хамгаалсан арчаагүй бодолтой намын томилгоогоор томилогдсон хэсэг бүлэг боловсролын салбарыг мөнгөөр үнэлэгч нарыг уг салбарыг шинэчилж байгаа юм байх гэж бодсон нь бүр устгасан үйлдэл болсон байна.
Дэлхийн либералистуудын багш болох англичууд 2005 оноос эхлэж энэ цаг үеийн хамгийн шилдэг боловсролын систем бол хуучин зөвлөлтийн боловсролын тогтолцоо гэдгийг судлаж үзээд яг тэр зөвлөлтийн үеийнхээр нь авч өөрсдийн боловсролын системдээ нэвтрүүлж амжилт гаргаж байна. Гэтэл манай улс ардчилал хөгжсөн гэж яриад байгаа 30 жилд боловсрол эзэмшсэн нэртэй бүтэн нэг үеийнхэнээр туг тахиж ҮАБЗ гэж гадаадын халдлага, дотоодын үймээн самуун, гамшгийн үед авах арга хэмжээг зохицуулдаг, зөвшилцдөг, ГХЯ, ЭМЯ, БХЯ, ТЕГ- болон төрийн бүх албан тушаалтан, шүүгч, прокурорт томилогдсон боловсролгүй эрх мэдэлтэний эрин үед бид амьдарч ирлээ.
Туршлагатай, мэдлэгтэй, нийтлэг, язгуур эх ашигаа гэсэн хүн, шулуун шудрага улс орны төлөө үг хэлэхээр тэнэг зүйл ярьж байгаагаар тайлбарлаж, намын даалгавар биелүүлэгч хатуу гишүүний батлахтай хэсэг бүлэг захиалгын мөнгө ологч нар боловсролын салбарт их гай тарилаа. Суурь мэдлэг өгөх үүрэгтэй сурах бичгүүд нь чанар, стандарт хангадаггүй, тоймгүй алдаатайн дээр сургалтын хөтөлбөртэйгөө авцалддаггүй. Номын хангамж, хүртээмж муу, их, дээд сургууль, коллежуудынх нь сургалтын орчин, бааз хангалтгүй.
Мэргэжлийн багшийн хүрэлцээ дутмаг зэргээс болж өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагын чанар үнэлгээгүй болж “дипломын гол” хэдэн мянгаараа нийлүүлэгдэж байхад хэн ч, юу ч хийхгүй, эхлүүлдэггүй нь сонин.Нийгэм харанхуй, бүдүүлэг иргэдээр хахаж байна. Хүн хүнээ хайрлах, хүндлэх ойлголт өнөө цагт үгүй болсон. Чихэндээ ч итгэмгүй жигшүүрт хэргүүд үйлдэгдэж, хүмүүжил, ёс суртахууны доройтолд нийтээрээ нэрвэгдчихлээ. Хаа сайгүй архидалт, ажилгүйдэл, ядуурал нүүрлэж.
Нэг ёсондоо монголчууд оюун санааны мөхөл рүүгээ ойртож байна гэсэн үг. Энэ бүхнээс аврагдах хамгийн үр дүнтэй арга бол нийгмээ, хүн ардаа, хүүхэд, залуусаа соён гэгээрүүлэх, боловсруулах явдал гэдгийг ухаарч боловсролын хувьсгал эхлүүлэх эрх зүйн орчинг 2020 оны сонгуулийн үр дүнгээс үл хамаарч төр, засаг, салбарын сайд, эрдэмтэн, судлаач, багш чухалчилах нь чухал болоод байгааг дуулгая. Хэт их зоосны нүхээр бүх албан тушаал, боловсрол, мэргэжилийг олж харсанаар амин хувиа хичээгч, шуналтаны “боловсролгүй төр”- бий болдогийн тод жишээ манай улсад нүүрэлсэн байна.
Тиймээс бид “ард түмний нэгдсэн эвсэл байгуулж” боловсролын эрх зүйн орчинг шинэчилэх арга замыг боловсруулаад байна. Ер бол улс төрийн оролцооноос ангид намын хатуу гишүүнчилэлээс татгалзсан тусгай чиг үүргийн эхний ээлжинд Тухайлбал: Боловсрол, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Эрчим хүч, Уул уурхай эдгээр салбарт намууд хошуу дүрэхгүй байх эрх зүйн орчинг боловсруулаад иргэддээ танилцуулж байна.
2 comments
гантөмөр ч боловсролыг АН ын нөхдөөр дүүргэсэн нөхөр дөө одоо гор нь гарч байна багш нар нь намаараа хуваагдаад талцаадаад дагаад эцэг эхчүүдийг хүртэл хуваагаад авчихсан
Багш нар нь хичээлээ заахгүй энд тэндхийн ажлын хэсэгт орж мөнгө хөөгөөд алга болсон, эсвэл копани байгуулаад тендер хөөгөөд алга болсон, оюутан сурагчид нь НЭТ ухаж “мэдлэг” олдог салбарыг Боловсролын салбар гэхүү? МУИС, ХААИС-ийн зарим багш нар энэ тэрүүгээр “хоол” хайгаад гүйлдээд байх юм. Багш нар ийм завтай хүмүүсүү эсвэл хөөгдсөн юмнууд сургуулийн нэр барьж гүйдэг байна уу? Хэрэв иймэрхүү янзтай байвал яаж сайн мэргэжилтэн бэлтгэхвээ дээ..