2020-02-10 09:571min02

Коронавирусээс болоод тэрбумтан эр огцом ядуурчээ

04

Хятадад дэгдсэн үхлийн аюултай 2019-nCoV коронавирусээс болж Канадын сөдөн куртик, гадуур хувцас үйлдвэрлэгч Canada Goose компанийн гүйцэтгэх захирал Дани Рейсс огцом ядуурч, тэрбумтны статусаа алдлаа.

Коронавирусын нөлөөллийн тухай сөрөг таамаглал бүхий компанийн санхүүгийн 2020 оны эхний улирлын үзүүлэлтийн тайлан гарснаас хойш Canada Goose-ийн хувьцаа 4 хувиар унажээ.

Үнэт цаасны ханш нь унасантай зэрэгцээг нэг тэрбум гаруй долларын хөрөнгөтэй гэгддэг Дани Рейссийн хөрөнгө 874 сая болон багассан гэнэ. Өмнө нь тэрбээр Forbes-ийн рейтингт 1717-р байрт ордог байсан бол хоёрдугаар сарын 9-ний байдлаар түүний нэр тэрбумтны жагсаалтад ч багтахаа больжээ.

Эх сурвалж: lenta.ru