Олон нийтийн сүлжээгээр Супер боул буюу Америк хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр унтсан үзэгчийн зураг, бичлэг тархаад байна. Сүүлд нь түүнийн Teneo консалтинг фирмийн тэргүүн Деклан Келли болохыг тогтоожээ.
Келли Флорида мужийн Хард-рок цэнгэлдэх хүрээлэнд, дундаж тасалбар нь 7000 америк долларын үнэтэй хэсэгт сууж байжээ. Хүмүүс түүний талаар “Ийм их мөнгө тасалбарт үрчихээд, тэмцээний үеэр унтахаар баян байх хэрэгтэй”, “Тэр зүгээр л хүүхдүүдээсээ хол амрахыг хүссэн байх”, “Эхнэртээ ажлаасаа оройтож харина гэж хэлчихээд өөрөө унтаж байгаа нь энэ байх”, “Өдрийн согтуурхал хамгийн хүнд спорт” зэргээр бичжээ.
Келлиг сэрмэгц найзууд нь түүний интернэтэд тархсан бичлэгийг үзүүлжээ. Энэ үеэр түүний бичлэгийг хэдэн сая хүн үзчихсэн байлаа.
Эх сурвалж: lifter.com
1 comment
гое юмаа ингэж үзэх юмсан