БНХАУ-д тархаад байгаа коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Хятад улстай хил залгаа улс орнууд хилээ хааж эхэлсэн. Мөн БНХАУ-ын Хунань мужид H5N1 шувууны томуу гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан боллоо.
Тус хурлаар нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусийн халдвар шинээр авсан хүний тоо өдөрт 1000, нас барсан хүний тоо өдөрт 60 болж эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн H5N1 шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа.
Ингэснээр өнгөрсөн онд БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортыг зогсоосон мөн шувууны томуу гарсантай холбоотой тахиан мах, махан бүтээгдэхүүн импортыг зогсоож БНХАУ-тай мах махан бүтээгдэхүүний импортыг зогсоосноор, импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Энэ хориг цаашид 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.