Apple компани БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх бүх дэлгүүрээ хаах шийдвэр гаргажээ. Энэ сарын 9-ныг дуустал 42 дэлгүүрийг хаана гэж Компанийн Удирдах зөвлөлийн хурал шийдвэрлэжээ.
Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, цаг үеийн нөхцөл байдал хүндэрч байгаа учраас дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид дэлгүүрээ хаах хугацааг ч сунгаж магадгүй байна.
Гэхдээ тус компанийн цахим хуудас ажиллаж, бүтээгдэхүүний урьдчилсан захиалга авах боломжтой гэдгийг албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ. Үйл ажиллагаагаа түр зогсоосон дэлгүүрүүд энэ хугацаанд цэвэрлэгээ, ариутгал хийх юм байна.