Хүнсний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ нийслэлд өнгөрсөн 7 хоногт хэвийн байв. “Хүчит шонхор” зах дээр үхрийн махны үнэ бөөний худалдаагаар кг нь 9000-9500 төгрөг, жижиглэнгийн үнээр кг нь 10.000-12.000 төгрөг болоод байна. Махны үнэ сүүлийн сард өссөнийг махны худалдаачид нийлүүлэлт буурсантай холбон тайлбарлаж байна.
Адууны мах нэг кг нь бөөний үнээр 4200-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ 7500-8000 төгрөг байна. Шинэ короновирусийн өвчлөлтэй холбоотойгоор махны эрэлт, хэрэгцээ өссөн хэдий ч хомсдол үүсэх боломжгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж байгаа.
Салбарын яамны мэдээгээр улсын нөөцөд есөн мянган тонн, нийлээд махны үйлдвэрүүд дээр 15 мянган тонн мах хадгалагдаж байна. Хүнсний бусад бараа, бүтээгдэхүүний үнэ: “Хүчит шонхор” зах дээр цагаан будаа кг нь 3500 төгрөг, “Алтан тариа” ХК-ийн дээд гурил кг нь 1400 төгрөг, I зэргийн гурил 1200 төгрөгийн үнэтэй байна. Харин “Алейка” Орос дээд гурил кг нь 2600 төгрөгний үнэтэй байна.
Манай улс өнгөрсөн онд 407 мянган тонн улаанбуудай хураан авсан. Үүнээс 240 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Үйлдвэрүүд хэвийн ажиллаж буй төдийгүй доотоодын хэрэгцээг эхний хагас жилд бүрэн хангах нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээллэхийн зэрэгцээ шаардлагатай үрийн хэрэгцээ, тэжээлийн болон үйлдвэрлэлд зориулсан будааны хэрэгцээ хангалттай байгааг мэдээлсэн юм.
Харин хүнсний ногоо, сүүний үнэ:
- Монгол лууван кг нь 1400 төгрөг
- Манжин 1500 төгрөг
- Сүү литр нь 1700 төгрөг
- Тараг 1700
- Аарц кг нь 4000-5000
- Зөөхий кг нь 12000 төгрөгийн үнэтэй байна.
3 comments
mahnii bodlogoo zuw gargachij chadahgvi hujaaguudad deerelhvvleed archaagvi tur, dandaa erliiz hurliiz hogiin novshnuud turd bdag bolohooroo uudluhgvindee, tsewerleh l heregtei bna da,
mahand mugun us aguulagddag
Ulaanii tolgoitoi yarina gesen dee. mahnii vne usuud bnaa ESaidaa