2020-01-31 15:101min00

Манай улс БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ

ac8be57bb3d2d3bcb38c296171a9c90456caaf77

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрыг төлөөлөн УИХ-д коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлаа танилцуулж байна.

Энэ үеэрээ Засгийн газар БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг хэллээ. Тэрээр “БНХАУ-д өвчин гарсантай холбоотойгоор тус улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийгээ дипломат шугамаар БНХАУ-ын талд мэдэгдэнэ.

Хүнд хэцүү цаг үед нь бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Манай улс БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх юм байна.