УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өндөр настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.
Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой гэнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм.
1 comment
наад хуулиараа ажилласан жилийг нь харгалзуулан тэтгэвэр тогтоох талаар тусгавал сайн байна .10,20,30,40 жил ажилласнаар хуримтлуулсан шимтгэлийн хэмжээгээр нь гэх мэт .36 жил үйлээ үзэж ажиллачихаад наад 500,000 төгрөгийг чинь авахад харамсалтай байна шүү өрийн сүлжээнд баригдсан ард түмэн чинь