С.М.Немойн нэрэмжит Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл шүү. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягтлаж албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна” гэлээ.