Оросын вирус судлал био технологийн төрийн өмчит эрдэм шинжилгээний төв “Вектор”-оос коронавирусыг оношлох тест, вакцин зохион бүтээхээр ажиллаж байгаа гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын албан ёсны хэвлэлд мэдээлжээ.
Тус салбарын Ерөнхий захирал Ринат Максютов “Бид хоёр вакцин боловсруулж байна. Зургадугаар сар гэхэд эхний судалгаа нь хийгдэнэ” гэжээ. Мөн шинэ коронавирусын оношилгооны хоёр цогц зохион бүтээж байгаа гэнэ.
ОХУ-ын ЭМЯ амралтын өдрүүдэд Хятадтай хиллэдэг хэсэгт коронавирусын халдварын анхны тохиолдол гарсан гэж мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1438 хүн халдвар авсны 98 хувь нь Хятадад байна.
Эх сурвалж: news.ngs.ru