Хилчид шуурганд уруудсан малыг тогтоожээ

2017-05-16 15:511min0
hilchid

Энэ сарын 10-12 нд Дорнод аймгийн ихэнх нутгаар салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурчээ. Үүнээс үүдэн 4000 орчим мал шуурганд уруудан улсын хилд тулж ирснийг хилийн 0132 дугаар ангийн шуурхай бүлэг Цагааннуур, Харнуур, Зоргон, Тарган-Ухаа заставын хилчидтэй хамтран тогтоожээ.

Шуурганд уруудсан мал улсын хилээс 50-80 километрт нутагладаг, Чулуунхороот, Чойбалсан сумын 30 гаруй айлын 3800 шахам адуу, нэг тэмээ, 355 тооны үхэр, 200 орчим бог нийт 4316 тооны мал нийт байжээ. Дээрх мал сүргийг тогтоосноор иргэдэд учирч болзошгүй 3.1 тэрбум төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй