2020-01-21 12:011min00

Согтуу жолооч автобус мөргөж, гурван хүүхдийг гэмтээжээ

0e8e5a57534bfc98a5cc4e83af410469_x3

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч хоногт нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 267 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл байв.

Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, “Honda Civic” маркийн автомашин, “Daewoo” маркийн автобустай мөргөлдөж, улмаар жолооч 29 настай эмэгтэй А, 4-8 насны гурван хүүхэд гэмтжээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.