Австрали улсыг нөмөрсөн их түймрийн үеэр дэлхий даяараа л энд бороо ороосой гэж залбирч байв. Ингээд урт удаан үргэлжилсэн ган гачиг ч тайлагдаж, байгаль дэлхий хур бороогоо хайрлаж гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр ойн түймэр 18 сая га газрыг хамарч, тэрбум амьтан, 30-аад хүний амь насыг авч одсоны дараа л ган тайлах бороо орж гэнэ.
Гэвч бороо хүсэн хүлээсэн шигээ сайхан бүхнийг авчирсангүй. Квинслэндэд л гэхэд 300 мм хур тунадас унаж, хамаг газрыг усанд автуулжээ. Өөрөөр хэлбэл нэг сарын хур тунадас ганцхан шөнийн дотор буусан гэсэн үг. Австралид есдүгээр сараас хойш нэг ч бороо ороогүй болохоор аадар бороо ганцхан цагийн дотор энэ улсын нэг хэсгийг бүхэлд нь усан хот болгон хувиргажээ.
Цаг уурын товчооноос энэ үеэр хүчтэй салхи салхилж болзошгүй тул иргэдийг амь насаа хамгаалж, болгоомжтой байхыг уриалж байлаа. Цагдаагийн газарт Алтан эргийн зам усанд автсан гэсэн 50 дуудлага ирсэн байна.
Үерийн улмаас зам хаагдаж, олон хүн машиндаа гацжээ. Аврагчид усанд автсан газраар гарах гэж байсан хоёр хүнд тусалсан байна. Хүмүүсийг мод, цахилгаан дамжуулах шугаманд ойртохгүй байхыг анхааруулсан аж.
Тэгтэл энэ үеэр Австрали даяар 1500 гал сөнөөгч түймэртэй тэмцсээр байна. Бороо орсны дараа түймрийн голомт 85-аас 69 болон буурчээ.
4 comments
ЭНЭНД НЭГ УЧИР БАЙХ ШИГ Л БАЙНА ДАА… НЭГ ГАЗРЫГ ЯАГААД ТЭНГЭР ТААЛАХГҮЙ, ШИЙТГЭЭД БАЙНА ДАА…
Рио Тинто Австрали компани. Энэ компани хаа сайгүй газар ухаж, луйвардаж, хоосруулж, дайтуулж байдаг болохоор эх оронд нь гай нь тусч байна гэнээ.
hur boroo orj gene, tegj gene… mongol ardiin ulger yariad bga yumuu haashaam
Наран хутагт очоод сүйдэлж дээ.