Оросын Онцгой байдлынхан Улаанбаатараас Казахстаныг чиглэн явсан 40 орчим оюутныг аварчээ

Оросын Онцгой байдлын яамны ажилтнууд хэд хоног цасан шуурга шуурсан Алтайн хязгаарт эвдэрсэн автобусны зорчигчдыг аварчээ.
Онцгой байдлын яамны хязгаарын ерөнхий газраас энэ сарын 19-д мэдээлснээр уг автобус Улаанбаатараас Казахстаныг чиглэн явсан, 40 орчим оюутан тээвэрлэж явжээ. Гэтэл автобус чанаргүй түлшнээс болж Родино-Благовещенкийн зам дээр эвдэрчээ.
Аврагчид автобусыг чирэх гэсэн боловч амжилтгүй болсон тул хүмүүсийг өөр автобусанд суулгасан байна. Оюутнуудыг барилгын техникумд авчирч, нийтийн байранд оруулан хооллож ундалжээ.
Эх сурвалж: fontanka.ru
1 сэтгэгдэлтэй
dash
2020-01-21 00:30 at 00:30
Bayar hurgii RUSSIA