Бизнесмэн Илон Маск улаан нүдэн гарагийг колоничлох зорилго тавьжээ. Тэрбээр өөрийн төлөвлөгөө, амжилтаа Twitter хуудсаар байнга мэдээлдэг билээ.
Саяхан л гэхэд SpaceX-ийг үүсгэн байгуулагч тэрбээр 2050 онд 1 сая хүнийг Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Маскийн тооцооллоор бол энэ ажлыг хийхэд оддын 1000 хөлөг онгоцноос бүрдсэн флот хэрэг болох гэнэ. Ингэхдээ нислэгийг тогтмол үйлдэх бөгөөд хүссэн хүн бүрийг оролцож болно гэсэн байна. Ангараг руу нисэх мөнгө хүрэхгүй бол зээл авч ч болно гэжээ. Учир нь Ангараг гарагт өчнөөн ажил бий болно.
SpaceX компани өдгөө энэ том зорилгод хүрэхийн тулд Өмнөд Техасын нутаг дэвсгэрт од руу нисэгч бүтээх үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөө ёсоор бүтвэл хөлөг онгоц Ангараг руу 100 хүнийг 100 гаруй тонн ачаатай хүргэх хамгийн хүчирхэг хөөргөлтийн систем бий болно гэсэн үг.
Starship төрлийн одны хөлгийг энэ оны гуравдугаар сарын сүүлч гэхэд хөөргөж магадгүй гэж Маск мэдэгдсэн байна. Одоогоор сансрын хөлгийг 11 дүгээр сарын 20-нд түлшний савны битүүмжлэлийг турших үеэр гарсан гэнэтийн дэлбэрэлтийн дараах сэргээн засах ажлыг хийж байгаа гэнэ.
Инженерүүд ачаа болон хүн тээвэрлэх “1.0” дизайныг сонгохоос өмнө 20 орчим ижил загварыг бүтээнэ гэж компаниас мэдэгджээ. Мэдээж ямар нэгэн ижил загварыг сансарт хөөргөхийн өмнөхөн SpaceX компани Техас дахь гарааны талбайгаас нь 3,5 км-ийн зайд орших Бока Чика тосгоны иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай болоод байгаа юм.
Эх сурвалж: fishki.net