Оросын Онцгой байдлын яамны ажилтнууд хэд хоног цасан шуурга шуурсан Алтайн хязгаарт эвдэрсэн автобусны зорчигчдыг аварчээ.
Онцгой байдлын яамны хязгаарын ерөнхий газраас энэ сарын 19-д мэдээлснээр уг автобус Улаанбаатараас Казахстаныг чиглэн явсан, 40 орчим оюутан тээвэрлэж явжээ. Гэтэл автобус чанаргүй түлшнээс болж Родино-Благовещенкийн зам дээр эвдэрчээ.
Аврагчид автобусыг чирэх гэсэн боловч амжилтгүй болсон тул хүмүүсийг өөр автобусанд суулгасан байна. Оюутнуудыг барилгын техникумд авчирч, нийтийн байранд оруулан хооллож ундалжээ.
Эх сурвалж: fontanka.ru
1 comment
Bayar hurgii RUSSIA