Амлана гэдэг улстөрчдийн, ялангуяа популист улстөрчдийн хийдэг гол ажлуудын нэг. Тэр тусмаа амлалтын чанар, тоо, өгөөмөр байдлаас улс төрийн карьер нь хамаарч байдаг. Тэгвэл дэлхийн улстөрчдөөс хамгийн хачин амлалт өгсөн, тэднээс хэн нь хэлсэндээ хүрч, хэн нь амлалтдаа хүрч чадаагүй талаарх материалыг хүргэж байна.
САХЛАА ХУСНА: Нүүрэн дээрх үсээ хусна гэж амлах нь биелүүлэхэд хамгийн амархан амлалтын нэг байж магадгүй. Гэсэн ч улстөрчид ийм амлалт өгчихөөд биелүүлэхгүй байх арга саамаа хайх нь бий. Жишээ нь гэхэд Оросын эрх бүхий албан тушаатан Владимир Чуров 2007 онд Сонгуулийн төв хорооны тэргүүн болмогцоо Орост сонгууль шударга бус болбол сахлаа хусна гэж амласан билээ.
Үүнээс хойш шинэ санал хураалт болгоноор л хараат бус ажиглагчид олон удаагийн зөрчил илэрснийг мэдэгдэж, 2011-2012 онд сонгуулийн үр дүн хуурамч гарсныг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа хүртэл дэгдэж байлаа. Тэгсэн ч Чуровын сахал байрандаа хэвээр байсаар.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх Дэвид Аксельродын хувьд амлалтдаа илүү хүрдэг. Тэрбээр 2012 онд эпилепси өвчний эмчилгээний аргыг судлах ажилд америкчууд сарын дотор нэг сая доллар хандивлаж чадвал сахлаа хусна гэж амласан. Хэдхэн долоо хоногийн дараа хэрэгцээтэй мөнгө цугларч, Аксельрод нэгэн сувгийн шууд эфирээр шууд л сахлаа хусчихсан аж.
ИДЭХ АМЛАЛТ: 2017 онд Украины Черкасс хотын дарга Анатолий Бондаренко өөр хотуудад Черкассаас илүү их зам зассан байвал зангиагаа иднэ гэж амлажээ. Үнэндээ хотын тэргүүн зальдаж, тэдний амжилтыг эвдэх өрсөлдөгчдийн хугацааг нэрлээгүй байна. Тиймээс Бондаренко зангиа идэх аюулаас аврагджээ.
Тэгвэл Оросын Төрийн ерөнхий эрүүл ахуйч эмч Геннадий Онищенко бүр аймаар юм иднэ гэж амласан. Тэрбээр 2005 онд халуун боловсруулалт шувууны ханиадны вирусыг устгадаг гээд өөрөө халдвартай шувууны мах иднэ гэж ард иргэддээ амлажээ. Гэвч амласнаас хойш хэдхэн хоногийн дараа айдас түүнийг илүү ялсан бололтой. Онищенкогийн хэвлэлийн албанаас дарга нь зүгээр л тоглосон хэмээгээд өвчтэй тахианы мах идэхгүй гэж мэдэгджээ.
АМИАРАА ДЭНЧИН ТАВИНА: 1990 онд ЗСБНХУ-д мөнгөний шинэчлэл болно, хуучин мөнгийг шинээр солих хэрэг гарна гэсэн явган яриа дэгджээ. Тухайн үед Төвбанкны тэргүүн байсан Виктор Геращенко нийтийн өмнө гарч, ямар ч мөнгө солигдохгүй, хэрвээ солигдвол гараа тасадна гэжээ. Эцсийн эцэст 100-т, 50-тын рублийг халсан боловч гол банкир гартайгаа үлдсэн юм.
Бас нэг бодлогогүйгээр амладаг хүн бол Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин. 1991 онд тэрээр эх оронд нь бүтээгдэхүүний үнэ 3-4 дахин өсвөл төмөр зам дээгүүр хэвтэнэ гэж амлажээ. Жилийн дотор хэрэглэгчдийн үнийн өсөлт 320 гаруй хувь болсон ч Ельцин төмөр зам дэрлэж хэвтэж байгааг хэн ч хараагүй гэдэг.
Харин Харьков хотын дарга Геннадий Кернес хэлсэндээ илүүтэй хүрдэг. Тэрбээр 2017 онд амиа хорлохгүй гэж амлаад амлалтаа биелүүлсэн юм.
НҮЦГЭЛНЭ: 2013 онд тухайн үед Ром хотын дарга байсан 58 настай Иньяцио Марино нийслэлийн “Рома” клубынх нь хөлбөмбөгчид Италийн аварга шалгаруулах тэмцээнд ялбал нүцгэлнэ гэж амлажээ. Тэрбээр сонгогчдоо бага зэрэг тайтгаруулж, чармай шалдан болтлоо нүцгэрэхгүй гэдгээ андгайлсан байна. Тэр үед “Ювентус” аваргалж, хотын мэр амлалтаа биелүүлэх боломжгүй болжээ.
Харин Украины улстөрч Евгений Червоненко 2004 онд Украины Ерөнхийлөгч Виктор Ющенко болбол хөнгөлж, тайган болно гэдгээ амлажээ. Червоненко ч хэлсэндээ хүрч, Ющенког ялснаас жилийн дараа эртний уламжлал үйлдсэн байна.
Эх сурвалж: etcetera.media