Зөвшөөрөгдсөн ангилалаас өөр үйл ажиллагаа явуулж, гоо сайхны хагалгаа хийх нэрийн дор хүний амь нас хохироосон “Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны эмнэлгийн эмч нарыг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болно.
Шүүх хуралд талийгаач эмэгтэйн эцэг эх оролцох бөгөөд тэдний охин 29 настай эмэгтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус эмнэлгээр үйлчлүүлж, өөх соруулах хагалгаанд орох явцдаа зүрх нь зогссон юм. Талийгаачийг яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн ч эмчилгээ авалгүй нас барсан билээ.