Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг ирэх гуравдугаар сард ОХУ-ын уулчидтай хамтран тэргэнцэртэй Монгол, Тува хоёр бүсгүйн хамт Мөнх сарьдаг Соёны оргилд авиралт хийх онцгой үйл явдал дэлхийд анх удаа болох гэж байна.
Тувагийн Цанын спортын тамирчин Аюуна цанаар гулгах үедээ нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч Мөнх сарьдаг Соёны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлснээр дээрх авиралтын санаачилга гарсан байна.
Мөнх сарьдаг Соёны нуруу нь Монгол, Оросын хилийн заагт байрладаг бөгөөд ноён оргил нь 3.491 метр өнөдөр юм. Хоёр орны уулчид өөр өөрсдийн нутгаас авиралтаа зэрэг эхлүүлж, оргил дээр уулзалдах гэнэ. Уг арга хэмжээний туршилт, сорилт болгож