Орон сууцны ипотекийн зээлийн асуудал иргэдийн анхаарлыг татсан гол сэдэв байсаар ирсэн. Тэгвэл энэ жилийн улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас гаргаж байгаа зээлийн хүүгийн зөрүүг төр даахаар болсон юм. Арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.