Авто машины аккумлятор удаа дараа хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

2020-01-11 12:56
509acc1421867d5bd1b3b29b78f54c52_x3

Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд иргэдийн авто машинуудын аккумлятор удаа дараа хулгайд алдагдсан гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн бүлэг этгээдүүдийг Дундговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ. Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байна.