Баян-Өлгий аймгийн Сагсай сум зургадугаар багийн Даян нуур гэдэг газар иргэн А-ын жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Даян нуур дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар нуурын усанд гурван метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны гурван автомашинаар татаж, автомашиныг эрэг дээр татан гаргажээ. Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй.
ОБЕГ