Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хариуцлага тооцжээ

2020-01-06 09:381min0
0e8e5a57534bfc98a5cc4e83af410469_x3

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 305 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр -1 байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй