Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Хоёр их наяд төгрөг босгох боломжтой. Дотооддоо бонд гаргах замаар эл асуудлыг шийдвэрлэнэ” гэж тайлбарласан.
Гэхдээ бонд гаргана гэдэг Засгийн газрын өр нэмэгдэнэ, нөгөө талдаа арилжааны банкуудад хүчлэн бонд шахах болж буй. Мөн Тавантолгойн ордын IPO гаргах тухай ярьсаар бүрэн эрхээ дуусгах болж буй У.Хүрэлсүхийн танхим бас нэг бондын үлгэр ярьж эхлэв үү гэх хардлага ч дагуулаад байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ “Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой” хэмээнд мэдэгдсэн. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаа ч онцолсон билээ.
3 comments
МАН үндсэн хууль зөрчиж тэгш эрхийн зарчимыг алдагдуулж байна Ахмадаа адил тэгш харж үз
Үнэхээр ахмадаа харж үзэe гэвэл тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгоо Бага ч гэсэн нэмэр болно
Ахмадын тэтгэврийг нэмээд зээл тэглэх хэрэггүй зээлийг хүүг нь тэглэж болох