“The HU” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болжээ

2020-01-03 09:341min
81670207_2961303440560973_1132465473024163840_n-810x500

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодруулсан юм.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан дэлхийг байлдан дагуулж буй Монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болж оны сүүлийн өдөр дахин нэг удаа шилдгээр шалгарлаа.