2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 26,697,411 төгрөгийн үнийн дүн бүхий 254,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.
Үүнээс “Женко тур бюро ХК (JTB+7.47%) болон “Монголын цахилгаан холбоо ХК (MCH+3.7%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хар тарвагатай” ХК (TVT-12.68%) болон “Их барилга” ХК (IBA-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.67 хувиар буурч 19491.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,656,350,613,299 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2020-01-02
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ