“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодруулсан юм.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан дэлхийг байлдан дагуулж буй Монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болж оны сүүлийн өдөр дахин нэг удаа шилдгээр шалгарлаа.

By updown

One thought on ““The HU” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болжээ”
  1. Тэр хэдэн мянган жилийн өмнөх Хүннү бас роктой байсан хэрэг үү. Тэгээд тэр нь одоо дэлхийг байлдан дагуулж байгаа юм уу.Монгол хэлний тайлбар тольд Байлдан лагуулах гэдэгийг байлдаан хийж эзлэн авах гэж тайлбарласан байдаг юм билээ. Байддах гэдэг нь зэвсэг барин тулалдахыг хэлдэг гэсэн шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн