Жинс аль ч цаг хугацааны туршид, эрэгтэй эмэгтэй аль ч насныхны сонирхлыг татсан хамгийн дуртай хувцас байсаар ирсэн. Жинсэн өмдийг загварын байдлаас хамаарч ууланд зугаалах, амралтанд явах, ажилдаа тэр ч бүү хэл баярын үдэшлэгт ч зориулан өмсөж болдог.
Тиймээс загвар зохион бүтээгчид жинсэн өмдний маш олон тооны хувилбарыг зах зээлд санал болгож байдаг юм. Энэ удаа 2020 оны загварын ертөнцөд ноёлох 20 онцгой загварыг танилцуулж байна. Энэ жилийн хувьд жинсэн өмдний өнгөнд тод, хүчтэй харагдуулах цайралт ихтэй өнгөлөг загвар ноёлож байна.
Жинсэн өмдөнд толбо мэт харагдуулах, жинс сонирхогчдын дунд “чанамал жинс” хэмээн яригддаг алаг өнгөнөөс татгалзаарай. Мөн банана хэлбэрийн нарийн жинснүүд загварын ертөнцөөс шахагдаж, тарпиц хэлбэр эргэн эрж байгааг зарлахад таатай байна.
Эх сурвалж: bazaar.ru