АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Флоридад сэтгүүлчидтэй уулзахдаа Ирантай дайн хийхийг хүсэхгүй байна гэж хэлээд Ираныг мөн энхтайвны төлөө бусад улсуудаас илүү хичээх хэрэгтэй гэж хэлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Багдад дахь АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлагад “террористууд” болон “Ираны холбоотнууд”-ыг буруутгаж байгаа юм. Д.Трамп мөн Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ямар нэгэн зүйл тохиолдвол Иранд үр дагавар нь очих болно гэж сүрдүүлээд АНУ дахь Багдадын ЭСЯ-ны гадаа болсон эсэргүүцлийн жагсаалыг Вашингтон зохион байгуулсан хэмээн буруутгасан Ираны Гадаад хэргийн яамны зэмлэлийг үгүйсгэжээ.
Бид энх тайвныг хүсч байна. Та энх тайвныг хүсч байгаа юу гэсэн цэрэг стратегийн хувилбар бүхий асуултад Д.Трамп “Иран бусад хүмүүсээс илүү энх тайвны төлөө хичээх ёстой. Тиймээс энд “мөргөлдөөн” болно гэж би таамаглаж чадахгүй. Энэ бол Ираны хувьд сайн зүйл гэж бодохгүй байна. Иран ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.
Өчигдөр буюу 12-р сарын 31-нд Сирийн хилтэй ойролцоох Аль-Каим хотод байрлах Шиит бүлэглэлийн Катаиб Хезболла бааз руу АНУ-ын нисэх хүчний довтолгоог эсэргүүцсэн иргэд дипломат төлөөлөгчийн газрын байрны гадаа олон нийтийг хамарсан жагсаал хийсэн юм.
Энэ халдлагын улмаас 25 хүн амь үрэгдэж, дор хаяж 50 цэрэг шархаджээ. ЭСЯ-ны харуулууд болон Иракийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацаж, анхааруулахын тулд хэд хэдэн удаа буудсан бөгөөд үүний улмаас 20 орчим хүн шархаджээ.