Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн онд АНУ-тай хийсэн хэлэлцээний үеэр цөмийн болон холын зайн тусгалтай пуужингийн туршилтаа зогсоох асуудлаар ярилцсан ч шинэ оны эхний өдөр “Шинэ стратегийн зэвсэг” нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн талаар ВВС мэдээлжээ.
Ким Чен Ун мөн шинэ туршилтын цар хүрээ АНУ-ын хандлагаас хамаарна гэсэн бөгөөд энэ талаар яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй эсэх талаар байр сууриа илэрхийлээгүй орхижээ. АНУ болон Хойд Солонгосын хооронд хийгдсэн яриа хэлэлцээрт Вашингтон Пхеньяныг цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох хүртэл хориг арга хэмжээгээ зогсоохгүй гэсэн байр суурь тусгагдсан.
Гэвч Хойд Солонгос 2019 оны сүүлээр хэд хэдэн цөмийн зэвсгийн жижиг туршилтыг явуулсан байгаа. Үүнийг АНУ-ыг буулт хийлгэх оролдлго дарамт гэж Вашингтон үзэж байна.