Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн байранд баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын төвтэй боллоо.
Энэхүү төвийг НҮБ-ын Хүн амын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд баривчлагдсан хүмүүст зориулж зан үйлд нөлөөлөх сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор бий болгосон юм.
Төсөл хэрэгжсэнээр албадан сургалтыг тохилог орчинд зохион байгуулахаас гадна техник, технологийн дэвшилттэй төхөөрөмжийн тусламжтайгаар цахим сургалт зохион байгуулах, сүүлийн үеийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон бусад төрлийн номын баяжилттай номын сангаар үйлчлүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчилгээнд хамрагдах зэрэг боломж бүрдэж байна.