Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2019-12-27/ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

“Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдсөнөөс “Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын бүжгийн хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэн онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.

2019 оны “Оны онцлох ” хүүхдээр тодорсон Энхтайваны Энхрийлэн нь Нийслэлийн 23-р сургуулийн 6б ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медалийг тус тус хүртэж байсан юм.

Түүний Олон улсын Хүүхдийн Загварын тэмцээнд гаргасан амжилтуудаас дурдвал:

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиогдсон “Junior model international” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн, Таlеnt Winner.

БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон “Luxury brand model awards” олон улсын тэмцээний “Таlent Гранпри” шагналт, “Топ-6” номинацийн эзэн.

Олон Улсын Хүүхдийн мэргэжлийн “CIP” зэрэглэлийн загвар өмсөгч.

“Sunny Swan” олон улсын хүүхдийн урлаг, спортын анхдугаар фестивалиас 5-11 насны “Miss fashion” төрөлд дэд байр, Winner.

2019 оны Арваннэгдүгээр сард Итали Улсын Милан хотод зохиогдсон “Best kids model of the universe pageant ” олон улсын хүүхдийн загварын тэмцээнд амжилттай оролцож Pre-teen ангиллын “Best kids model of the world”, “Best international” номинациудын эзэн болж хос титэм хүртсэн билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн