Хүний бодол санаанд асар их хүч оршиж байдаг. Эргэн тойрноо харахад л таны харж байгаа бүхэн хэн нэгний бодол санааны биелэл байдаг шүү дээ.
Заримдаа бид бодлоо амьдралд хэрэгждэг чадварыг нь дутуу үнэлж, үргэлж л таагүй бодлоор тархи дүүргэдэг. Гэтэл хайр, аз жаргал, амжилт гээд бүх зүйл таны дотор гүн нуугдсан байдгийг мэдэх үү.
Тиймээс та хүссэн амьдралаараа амьдаръя гэвэл таагүй бодлуудаа санаанаасаа авч хаяж хэрэгтэй. Харин үүний тулд юу хийх вэ?
1.Таагүй бодол бол урилгагүй зочин гэдгийг ойлго: Таагүй бодол хаанаас ч юм бэ гарч ирдэг шүү дээ. Бүх юм сайхан болж байтал гэнэт л толгойд эвгүй бодол орж ирж, өөрийн эрхгүй бууж өгдөг. Таагүй бодол бол тархинд тань орж ирсэн урилгагүй зочин юм. Та үүдээ нээж, хөөж гаргахаас нааш энэ зочин явахгүй гэдгийг сана. Ийм бодол орж ирмэгц анхаарлаа түүнд хандуулах биш, аль болох тоохгүй бай.
2.Таагүй бодлынхоо уг үндсийг ол: Таагүй бодол хаанаас гарч ирээд байгааг бодож ол. Энэ нь үр дүнгээ бэхжүүлэхэд илүү тустай. Таагүй сөрөг бодол үүсдэг хамгийн түгээмэл шалтгаан бол:
-Сэтгэл санаа тааруухан байх. Та байнга бүх зүйлд сөргөөр ханддаг, таагүй бодолдоо эзлэгдсэн байх.
-Айдас. Айдсаа давж чадаагүй бол сөрөг асуудал үүснэ.
-Түгшүүр. Бие, сэтгэлийн урвал ч таагүй сөрөг бодол үүсгэдэг.
-Сөрөг хүмүүс. Эргэн тойронд сөрөг хүмүүс байвал таагүй зүйл бодох нь гарцаагүй.
-Уй гуниг, хардалт, буруутай мэт мэдрэмж, ичиж зовох г.м.
Амьдралд шийдэгдээгүй үлдсэн асуудлаасаа болоод байнга түгшиж, шалтгааныг нь олохоос зайлсхийгээд л байвал таагүй бодлоосоо сална гэдэг үлгэр.
3.Үйлдлээ өөрчил: Өмнөх алхмууд нь хүний дотоод ертөнцтэй холбоотой бол одоо таагүй бодол үүсгэх гадаад хүчин зүйлстээ анхааръя. Инээмсэглэдэг булчингуудаа ажиллуулснаар тархинд өөрийн эрхгүй стресс тайлах, тайвшруулах бодис ялгардаг гэдэг. Тархийг ч мөн биеийн үйлдлээрээ хуурч, сөрөг бодлуудыг хөөж болно.
Хэрэв та зогсож байгаа бол яв. Бөгтийсөн бол мөрөө тэгшил. Үрчийсэн бол нүүрний булчингаа амраа. Бие тархи хоёр гайхалтай холбоотой болохоор биеийг дагаад таагүй бодол, энерги арилна.
Харин таагүй үйлдэл гаргаад л байвал сөрөг бодол төрөөд л байна. Гар хөлөө зөрүүлдэх, ярих үеэрээ амаа таглах, хуруу гараа дуугаргах зэрэг нь таагүй сөрөг бодол төрүүлдэг. Тархи стрессийн дохио авч, та сөрөг бодлоосоо зайлсхийх чадваргүй болно.
4.Өөртөө итгүүлж үнэмшүүлж сур: Таны дотоод дуу хоолой аливаа зүйлд яаж хандахыг зааж өгдөг болохоор өөрийгөө итгүүлж үнэмшүүлж сурга. Таагүй бодлоос үүрд ангижрахын тулд та дотоод дуу хоолойгоо программчлах хэрэгтэй. Шударга, зөөлөн байхыг өөртөө сурга. Үүнийгээ нийтийн тээвэрт явж байхдаа юм уу дараалалд зогсож байхдаа байнга давт.
Таагүй бодол таны толгойд багтах орон зай үгүй болж, эерэг бодлоор өөрийгөө итгүүлэхийг хичээгээрэй.
Эх сурвалж: lifter.com
Бэлтгэсэн Э.МАРТ