Өнгөрсөн сараас Монгол Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой боллоо.

Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан бол энэ дүнг 3 дахин нэмэгдүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг хэмээн ГЕГ-аас тайлбарлалаа.

Манай гуравдагч хөрш АНУ-ын хилээр 10.000 ам.доллар болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болдог байна. Харин ОХУ-д 3000 ам.доллар, БНХАУ-д 5000 ам.доллараас дээш хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт дурдах шаардлагатай ажээ.

ГЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн