Монгол банкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргав. Мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгаллаа.
Банкны заавал байлгах хувь хэмжээг 10.5%, гадаад валютын албан нөөц заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргажээ.