“CPJ”-ийн тайланд дурьдсанаар 2019 оны 12-р сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 250 сэтгүүлч шоронд хоригджээ.
Дээрх хоригдож буй сэтгүүлчдийн дийлэнхэд нь “төрийн эсрэг ял тулгаж байгаа” талаар “CPJ” тайландаа дурьджээ.
Манай урд хөрш БНХАУ 48, Турк 47, Саудын Араб 26, Египет 20, Эритред 16 сэтгүүлчийг энэ жил барьж хорьсон байна. Хоригдож буй сэтгүүлчдийн ихэнх нь гүйтгэсэн, баримт нотолгоогүй нийтлэл бичсэн гэх хэргээр ял эдэлж байгаа аж.
Сэтгүүлчид ами алдах тохиолдол багасч буй хэдий ч шоронд хоригох сэтгүүлчдийн тоо эрс нэмэгджээ.
“Committee to Protect Journalists” холбооноос БНХАУ-ыг хамгийн олон сэтгүүлчийг барьж хорьсон улсаар нэрлэсэн бол Туркийг хэвлэл мэдээллийн байгууллагад хамгийн их дарамт, шахалт үзүүлдэг улсаар нэрлэсэн байна.
www.aljazeera.com