НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 26 мянган иргэн азтан боллоо

2019-12-16 08:56
НӨАТ

Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,307,511 баримт  хамрагдсанаас: 

10 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 20

1 сая  төгрөгийн 228

100 мянган төгрөгийн 2380

30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 50933630. 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 46137255. 

Сэтгэгдлүүд (1)

Сэтгэгдэл бичих