2019-12-12 16:551min00

Г.Хэрлэн аваргын төлөө Италийн М.Ломбардотой барилдана

new_93efee3662fc99358e945ddcac35c7402e5b2382

Өнөөдөр эхэлсэн “World masters” жүдо бөхийн тэмцээний 66 кг-д хүч үзсэн Г.Хэрлэн хагас шигшээд Израилын Б.Шмайловыг ялж, мөнгөн медалийн болзол хангаад аваргын төлөө Италийн М.Ломбардотой барилдахаар боллоо.

Харин хүрэл медалийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг (48 кг), ОУХМ Ё.Басхүү (66 кг) нар барилдахаар болоод байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн Дистриа Красникт ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Мелание Клемент, Италийн Жулиа Фикуэроа нарын ялсантай нь хүч үзэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй