Залилан хийсэн этгээд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлжээ

цагдаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  нэрийг барьж залилан хийсэн этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.

Б.Саруултамир  нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах МАН-ын байран дахь нэг давхарын хүнсний дэлгүүрээс,  НМХГ-ын байцаагч  хэмээн танилцуулж  мөнгө залилсан байна.

Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд  түүнийг  харсан хүн 7013 0134 дугаарт мэдээлэл өгнө үү.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  14.2-д  “иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдвол цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно”  гэж заасан байдаг.  Мөн 14.5-д  “цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ” гэжээ.