2019-12-07 10:111min00

Алтан Дорнодын Дайчид нэг ч ялагдалгүй…

3f8b002f09f3c59f8e2433356e23adf8_193731

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн ээлжит тоглолтууд болж Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийлээ. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Үндэсний лигийн гурван удаагийн аваргуудын эсрэг сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн. Тоглолт эхэлсэн мөчөөс Улаанбаатар багийн залуус эрч хүчтэй байж эхний үеийн төгсгөлд 17 орчим оноогоор тэргүүлж эхлэв. Улмаар эхний үеийг оноогоор илүүрхэж дуусгаснаас гадна М.Өлзий-Орших долоон удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж Үндэсний лигийн нэг үед хамгийн олон гурван онооны шидэлт оруулсан тамирчин боллоо.

Дайчид баг хоёрдугаар үед онооны зөрүүг дөрөв болгож ойртуулсан. Улмаар хоёрдугаар хагас тун тэнцүүхэн өрнөж 100:105 харьцаатай Архангайн Дайчид хожсон. Ийнхүү 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй