Бид эрүүл мэнддээ асуудал гарахаар санаа зовж эхэлдэг мөртлөө нойрны чанартаа тэр бүр анхаардаггүй. Гэтэл нойр бол сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлын шинж тэмдэг болдог байна.
Гэхдээ нойр бол шинж тэмдэг гэхээс илүүтэй өвчний шалтгаан гэдгийг эрдэмтэд баталжээ. Оксфордын их сургуулийн Нойр, мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэнгээс явуулсан судалгаагаар эрдэмтэд Их Британи даяар их сургуулийн 3755 оюутны нойрыг сайжруулах гэж оролджээ. Оюутнуудыг хоёр бүлэгт хувааж, эхнийхийг нь нойргүйдлээс сэргийлэх танин мэдэхүйн-зан үйлийн интерактив эмчилгээнд оруулж, хоёр дахид нь энгийн эмчилгээ хийжээ.
Үр дүнд нь эхний бүлгийн оюутнуудын эрүүл мэнд сайжирч, сандрах, түгших шинж нь арилсан байна. Ерөнхий судлаач Даниэль Фримений хэлснээр нойр муу байна гэдэг олон өвчний шалтгаан биш, шинж тэмдэг болох нь илүүтэй ажиглагдсан гэнэ.
Нойрны асуудал нь оюун ухаанд давхар асуудал үүсгэдэг. Үүнээс болж болохгүй бүтэхгүй бүхнийг бодож, сэтгэл санаанд нөлөөлөх таагүй үеүдээ л анзаардаг болдог байна. Үүнээс болж сандруу, түгшүүртэй болж ирдэг.
Тэр дундаа өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлж, нөхцөл байдлыг зөвөөр үнэлэх чадваргүй болгодог байна.