2019-12-03 11:331min00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар өнөө өглөө нислээ

f10159e3c98d38371514c7e63b3fa9c2

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар өнөө өглөө нислээ.

Уг айлчлалаар Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээр хийх юм.

Түүнчлэн эл үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх гэх мэт өргөн хүрээг хамарсан санал солилцоно. Улмаар 12-р сарын 04-ний өдөр Москва хотод болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм байна.