Өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд ажил тарах үед УИХ-ын дарга Г.Занданшатарт нэгэн толботой захидал ирсэн талаар isee.mn сайт мэдээлжээ. Захидлыг нээсэн УИХ-ын даргын туслах ухаан алдаж унасан байна. Ямар нэгэн хортой захидал байж болзошгүй гэж Төрийн тусгай албанаас МХЕГ, ОБЕГ-руу дуудлага өгсөн байна. Захидалд ямар нэгэн химийн бодис байсан эсэхийг яг одоогийн байдлаар МХЕГ-ын лабораторид шилжүүлж байгаа аж. Уг захидал хаанаас ирсэн нь одоогийн байдлаар тодорхой бус байгаа юм байна.
Эх сурвалж: ZARIG.MN