Эм хангамжийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн юм.
Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг, эмийн сангууд худалдах боломжгүй болжээ. Учир нь импортын эмийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна.
Жишээлбэл, Монос компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм.
Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.
Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан хэр нь импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан байна.
Түүнчлэн даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Иргэд, өндөр настнууд дугаарлаж эмээ авдаг. Гэтэл Монос компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна.
Ирэх Даваа гарагаас мөрдөгдөх гэж байгаа энэ жагсаалтын мэдээллийг бид энэ сарын 28-нд олж харлаа. Тиймээс эмийн сангуудын төлөөлөл мэдээлэл хийж, жагсаалтаа өөрчлөхийг шаардсан байна.
2 comments
шууд исэргүүцэж байна
Өнөөдөр Эмийн сангуудын төлөөллөөс хийсэн Эрүүл мэндийн даатгалаассанхүүжих хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан хийсэнхэвлэлийн бага хурлын дагуу Эрүүл Даатгалын Ерөнхий Газраас дараахмэдэгдлийг олон нийтэд хүргэж байна.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдэд хүргэх эмийнхүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн эрсдлийг багасгах зорилгоор эмийн үнийнхөнгөлөлтийн төсвийг жилээс жилд нэмэгдүүлж ирсэн.Гэтэл эм ханган нийлүүлэхбайгууллагууд эмийн үнийг өөрсдөө тогтоож үнээ хэт их нэмж байгаагийн улмаасиргэдийн эмнээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурахгүй байна. Эрүүл Мэндийндаатгалаас олгож байгаа эмийн хөнгөлөлт нь Эм ханган нийлүүлэгчбайгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх зорилготой биш харин иргэдэдтогтвортой үнэтэй, чанартай эмээр хангах зорилготой юм.Иймд манай байгууллагахөнгөлөлттэй олгох эмийн үнийн дээд жишгийг тогтоосон нь ард иргэдийн эмхудалдан авахдаа зарцуулж байгаа мөнгийг хэмнэх зорилготой юм. Энэ нь өнөөгхүртэл эмийн үнээ өөрсдийн дураар тогтоож байсан эмийн сангуудын бухимдлыгтөрүүлжээ. Эмийн үнийн дээд жишгийг тогтоохдоо ямар нэгэн бизнесийнбайгууллагын нөлөө ороогүй бөгөөд эмийн гаалийн мэдүүлэгт үнэлгээ хийж, ижиларгачлалаар зохих ашгийг тооцон, хэт өндөр үнээр борлогдож байгаа эмийн үнийндээд хязгаарыг буулгасан болно. Эмийн үнийн дээд хязгаар нь зөвхөн даатгалаасхөнгөлөлт авч байгаа эмэнд л үйлчлэх бөгөөд бид эм ханган нийлүүлэхбайгууллага, эмийн сангуудын эмээ зарах эрхэд халдаагүй болно. Өнөөдөр манайиргэд бүс нутгийн бусад оронтой харьцуулахад 3-5 дахин өндөр үнэтэй эмхэрэглэж байгаа нь бодит үнэн билээ. Цаашид ч иргэдээ өвдсөний улмаас эмхудалдан авахдаа санхүүгийн дарамтад орохгүй байх талаар бүхий л арга хэмжээгавах бөгөөд энэ асуудлыг хуулиар зохицуулах болно. ЭМДЕГ иргэдийн эрх ашгийг энэ тэргүүнт тавих болно.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар