Монголын улстөрчид хаа яваа газраа хэрүүл шуугиан тарьж, талцал хуваагдлыг бий болгож байдгийн нэгэн жишээ З.Энхболдын твиттерт “шидсэн чулуу” байлаа. Түүний “шидсэн чулуу” “бай”-гаа онолгүй өөр газар бууж твиттерийг талцуулаад байна.
Улстөрчдийн хошуу дүрсэн салбар бүрт хэрүүл тэмцэл, талцал хуваагдал, үзэн ядалт, хорон муу санаа цухалздаг болсон нь “Бадарчин явсан газар балагтай” гэдэг үгийг сануулж байна. Энэ удаа ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өөрийнхөө шагнал өгөх хүн сонгохдоо “нүдтэй” гэдгээ гайхуулах гэсэн оролдлого, Урлагийн салбарт чамгүй амжилт гаргасан дуучин Д.Болдыг үгүйсгэсэн жиргээ Монголын урлагийнхан дотор талцал, хуваагдал үгүйсгэлийг бий болгож орхилоо.
Бид үүгээрээ хэн нэгний талд орох гэсэнгүй. Улстөрчид “хортой үйлдэл, хоржоонтой” үгсээ улстөрийнхөө хүрээнд, өөр хоорондоо л өрнүүлнэ биз салбар дамжин хэрүүл тарьж, хиншүү хярвас үнэртүүлж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглохын хэрэг юу байна.
Н.БАТАА
6 comments
Болд муу дуулдаг.би урлаг судлаач биш .та нар сайн сонсодог бол болдын дуу бvгдээрээ нэг аятай.
тиим шү
Tэр хvv xamtlaгийн дууны vгийн би лав ойлгохгvй бна. Нэг муухай сахал vс болсон хэдэн залуу.
наад хамраараа гуншсан Болдыг чинь дэлхии мэдэхгүй нь аз юм даа Манай Монголын дуучны хэмжээг Болдоор үнэлбэл яана зЭНХБОЛД шударга хүн учир шулуухан үнэниг хэлсэн л байна дАА энэ одоо болд хэмжээгээ мЭДЭЖ ЯРЬЖ БАЙх хэрэгтэй ш дээ
Болдын дууг сонсохоор чих өвдчихдөг ш дээ.
Болдын нэр хvндийг унагасан хvн бол Эдбэгдорж. Хvнийг эвгvй байдалд оруулж яах нь вэ? ТЕРИЙН СОЕРХОЛЫН НЭР ХVНД VНЭНДЭЭ УНАСАН ШVV ! Элбэгдоржийн балаг дуусахгvй юм даа.